images

Монголын түүхийн хичээлээр улсын хэмжээнд хоёрхон сурагч 800 оноо авсан нь Хөвсгөл, Завханых

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-06-20


   Энэ сарын 18-нд англи хэл, түүхийн хичээлээр эхэлсэн 2025 оны Элсэлтийн ерөнхий шалгалт маргааш өндөрлөнө. Монголын түүхийн шалгалтын дүн Боловсролын үнэлгээний төвийн list.eec.mn сайтад бүрэн байршсаныг үзвэл улсын хэмжээнд энэ хичээлээр хоёр сурагч 800 оноо авчээ. Тухайлбал, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын II сургуулийн түүхийн багш Н.Ишинхоролын бэлтгэсэн 12б ангийн сурагч Д.Оюунсайхан, Хөвсгөл аймгийн “Титэм” сургуулийн түүхийн багш М.Ганболдын бэлтгэсэн 12в ангийн сурагч Б.Цагаанбаатар нар дээрх амжилтын эзэн болсон байна. Сонирхуулахад, Завханы сурагч Д.Оюунсайхан нь Түүхийн улсын олимпиадын хоёрын даваанд тэргүүлж, гурвын даваанд амжилттай оролцож байжээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.